Орчин үеийн танин мэдэхүйн (когнитив) хэл шинжлэлийн тухай
Орчин үед хүн хэлээр мэдээлэл хүлээн авах, харилцах үйл явдал, хэлний сэтгэхүйг хэл шинжлэл, сэтгэл судлалын нягт уялдаанд судлахад когнитив/хэл шинжпэл чухал үүрэгтэй болж байна. Когнтив хэл шинжлэл нь хүний танин мэдэх үйл ажиллагааны ерөнхий зүй тогтол, когнитив системийн хүрээнд хэлний сэтгэлгээг судлах нэн ирээдүйтэй чиглэл болж байна.
Биоэпистемологийн үүднээс үзвэл бодит байдлыг тусгах хүний төв аппарат нь энэхүү бодит байдалд дасан зохицох чадвартай бөгөөд энэ учраас төрөлхийн когнитив хувьсан өөрчлөгдөж орчиндоо дасан зохицох, шинэ бүтэц бий болох үндэс болдог байна. Когнитив систем нь нээлттэй учир орчинтой байнга энерги, мэдээлэл солилцож, ингэснээрээ энтропи ихсэхэд хязгааргүй тэмүүлэх нь термодинамикийн II хуулинд дагнан захирагдах нь үгүй юм. Хүний хэл эзэмших чадварын хөгжих нь ч энэхүү нээлттэй когнитив системийн хүрээнд явагдана.
Синергетикийн хүрээнд авч үзвэл бүтээлч үйл ажиллагааны нийтлэг механизм нь диссипатив бүтцүүдийн хувьсалд орших бөгөөд эдгээр бүтэц нь бифрукцид орж системийн зохион байгуулалтын илүү дээд түвшинд хүрэх аль нэг чиглэлийг сонгодог байна. Тархины физиологийгсудалсан эрдэмтэдхүнийтархины тогтворгүйдинамик байдал нь түүний бүтээлч үйл ажиллагааны суурь ингредиент болдог гэжээ.1 Энэ нь хүний хэлээр сэтгэн бодох чадавхийг тодорхойлох чухал чанар юм.
Танин мэдэхүйн онолын фундаменталист бус чиглэл болох хувьслын эпистемологт танин мэдэх үйл явцыг амьд байгал ба түүний бүтээгдэхүүний хувьдсудлах ёстойгэж үздэг.2 Энэ нь цаад утгаараа шинжлэх ухааны болон ердийн (туршлагын) танин мэдэхүйн уламжпалыг үндэс болгон фреймын бүтэц, агуулгын өөрчлөлт, хувьслыг судлахаас эхлэх болно. Цаашилбал ердийн болон шинжпэх ухааны мэдлэгийн танин мэдэх уламжлал өөр байдгийг харгалзан фреймын бүтэц ялгаатай, хувьсч өөрчлөгдөх зүй тогтол нь өөр болохыг судална гэсэн хэрэг юм.
Когнитив хэл шинжлэлийн үүднээс үзвэл үгсийн аймаг буюу номинатив бүлгүүд нь сэтгэхүйн өөр бүтцүүдтэй холбоотой. Бодит нэр онтологийн түвшинд объектын категоритой шууд холбоотой байдаг. Энэхүү объектын категорийн үндсэн дээр бодит нэрээр илэрхийлэх бусад утга буюу объектын шинж тэмдгийн тухай мэдлэгийг илэрхийлдэг. Үйл үг нь объектын оршин байх орон цаг, цагхугацаа, арга хэлбэр, харилцан үйлчлэлийн тухай процедурын мэдлэгийг илэрхийлнэ.3 Энэ утгаараа үгсийн аймаг нь дискурсив- когнитив чанартай бөгөөд хэл нь когнитив системийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.
Хүний танин мэдэх үйл ажиллагаа нь дүрслэн бодох, төсөөлөн илэрхийлэх, загварчлан тодорхойлох, зөвшилцөн тогтох, үнэлэн дүгнэх г.м. олон хэлбэртэй байх учир үгсийн аймаг, өгүүлбэрийн хэв шинж нь тэдгээртэй уялдаатай байна. Энэ бол үгсийн аймаг, өгүүлбэрийн тогтолцоог когнитив, эмхлэн цэгцлэх когнитив хэлбэр болсон фреймын түвшинд судлах нэг үндэслэл болно.
No comments:
Post a Comment