Thursday, March 22, 2012

Судалгааны тэргүүлэх чиглэлүүд

Когнитив ба нейро хэл шинжлэл
Зорилго:
Нейро ба когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр улсын хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх;
Энэ чиглэлээр судалгааны хамтлаг, шавь сургууль бий болгох.
Когнитив судлал:
Хүний когнитив функц, анхаарал, ой тогтоомж, орон зайн мэдрэхүй, когнитив хөгжил, харааны, сонсох болон хүртэхүйн хүлээн авах механизм, учир шалтгааны холбогдолыг үндэслэн тодорхойлох механизм. Символик, коннектив ба динамик систем, паралел тархалтын процесс (РДР), боотстраппинг блендинг, кластеринг.
Когнитив хэл шинжлэл:
Хүүхдийн хэл ярианы хөгжил, чадавхи; хэлзүйн концептуал бүтэц, хэлний сэтгэлгээний механизм, дуу авиа ялгах, морфологийн ба синтактик бүтцийг эзэмших. Үгсийн сан ба хэлзүйн бүтцийн холбогдол, когнитив семантик, имаже схем, прототип, радиал ба схематик сүлжээ; загваруудаар категоруудыг эрэмблэх. Унших үйл явц ба семантик ой санамж, хурдтай сканинг уншлага ба ой тогтоомж, өнгөилэрхийлэх болон ой тогтоомжийн универсал, семантик ой болон ойлголтын холбогдол.
Когнитив хэл шинжлэл:
Ментал дүрслэл,тэдгээрийг илэрхийлэх; мэдээллийг категорчилох загварууд, метафорын когнитив анализ, дискурсын бүтцийн когнитив анализ; соёлын орчин болон хам сэдвийг когнитив загваруудаар илэрхийлэх, когнитив антропологи болон соёлын универсал, хэлний сэтгэлгээг математик аргаар загварчлах, корпус судлалд когнитив загварууд хэрэглэх, дижитал имижийг боловсруулах,илэрхийлэхэд гурван хэмжээст системүүдийг хэрэглэх.

Нейро хэл шинжлэл:
Хэлний сэтгэлгээний тархин дахь биологийн суурь, баруун ба зүүн тархины локализац, тархины функцууд ба сэтгэлгээний хэлбэрүүд;хэл ярианы хөгжлийг оношлох, хэл ярианы согог (афази, дислех, дисграф). Семантик интерпретац, метафор сэтгэлгээ, комплекс маппинг, символик болон нейро-тооцооллын харилцан хамаарал. Харааны болон хэлбэр дүрсийн перцепци, ерөнхий алгоритмууд;ярих, ойлгох процесийн нейро хэлшинжлэлийн анализ, хоёр хэлийг эзэмших вербал стратеги ба хэлний сэтгэлгээ, гадаад хэл сурахад төрөлх хэлний нөлөөлөл;ухамсарт ба ухамсарт биш мэдлэг ба дотоод хэлэхүй, тархины долгионууд, энерги дамжуулах үйл явц ба дотоод хэлэхүйн холбогдол.
Хэрэгжүүлэх хэлбэр:
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны баг байгуулж ажиллах
Гадаадын нейро болон когнитив хэл шинжлэлийн олон улсын судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах.
Гарах үр дүн
Нейро болон когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр судалгааны хамтын бүтээлүүд туурвиж, сургалт судалгааны хэрэглээнд оруулах.
Дээрх чиглэлүүдээр шинэ үеийн эрдэмтдийг бэлтгэх, орчин үеийн техник төхөөрөмж бүхий сургалт судалгааны төв байгуулах.
Хэлний сэтгэлгээг загварчлах, хэл ярианы согогыг оношлох, гадаад хэлний сургалтын нейропсихилогийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай загваруудыг боловсруулж хэрэглээнд оруулах.
Мэдээлэл болон мэдлэгийг боловсруулж хувирган хэрэглэх програм боловсруулахад аппликатив загваруудыг боловсруулж хэрэглээнд оруулах

1 comment: