Thursday, March 22, 2012

Судалгааны тэргүүлэх чиглэлүүд

Когнитив ба нейро хэл шинжлэл
Зорилго:
Нейро ба когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр улсын хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх;
Энэ чиглэлээр судалгааны хамтлаг, шавь сургууль бий болгох.
Когнитив судлал:
Хүний когнитив функц, анхаарал, ой тогтоомж, орон зайн мэдрэхүй, когнитив хөгжил, харааны, сонсох болон хүртэхүйн хүлээн авах механизм, учир шалтгааны холбогдолыг үндэслэн тодорхойлох механизм. Символик, коннектив ба динамик систем, паралел тархалтын процесс (РДР), боотстраппинг блендинг, кластеринг.
Когнитив хэл шинжлэл:
Хүүхдийн хэл ярианы хөгжил, чадавхи; хэлзүйн концептуал бүтэц, хэлний сэтгэлгээний механизм, дуу авиа ялгах, морфологийн ба синтактик бүтцийг эзэмших. Үгсийн сан ба хэлзүйн бүтцийн холбогдол, когнитив семантик, имаже схем, прототип, радиал ба схематик сүлжээ; загваруудаар категоруудыг эрэмблэх. Унших үйл явц ба семантик ой санамж, хурдтай сканинг уншлага ба ой тогтоомж, өнгөилэрхийлэх болон ой тогтоомжийн универсал, семантик ой болон ойлголтын холбогдол.
Когнитив хэл шинжлэл:
Ментал дүрслэл,тэдгээрийг илэрхийлэх; мэдээллийг категорчилох загварууд, метафорын когнитив анализ, дискурсын бүтцийн когнитив анализ; соёлын орчин болон хам сэдвийг когнитив загваруудаар илэрхийлэх, когнитив антропологи болон соёлын универсал, хэлний сэтгэлгээг математик аргаар загварчлах, корпус судлалд когнитив загварууд хэрэглэх, дижитал имижийг боловсруулах,илэрхийлэхэд гурван хэмжээст системүүдийг хэрэглэх.

Tuesday, March 20, 2012

Сургалтанд ашиглагдах онлайн гарын авлагатай боллоо

Сургалтанд ашиглагдах онлайн гарын авлагатай боллоо